Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 6 дугаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, ӨндөрУлаан, Цахир, Булган сумдын нутгаар 11,3 – 13,7 градус, бусад сумдын нутгаар 14,5 – 19,4 градус дулаан, олон жилийн дунджаас Төвшрүүлэх сумын нутгаар 1,8 градусаар хүйтэн, Өлзийт, Хайрхан, Хашаат, Хотонт, Чулуут сумдын нутгаар 1,2 – 4,0 градус дулаан, бусад сумдын нутгаар дунджийн орчим байна. Агаарт өдөртөө Өлзийт, Хашаат, Өгийнуур, Батцэнгэл, Хайрхан, Эрдэнэмандал, Хотонт, Төвшрүүлэх сумдын нутгаар 28,0-32,0 градус, бусад сумдын нутгаар 22,0 -26,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн инэнх нутгаар 1,0 – 9,0 градус дулаан байлаа. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр Хашаат, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 1 - 3 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Өлзийт, Өгийнуур, Батцэнгэл сумдын нутгаар 24,0 - 29,0 градус, бусад сумдын нутгаар 18,0 - 22,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 54,0 – 60,0 градус, бусад сумдын нутгаар 42,0 – 51,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө ихэнх сумдын нутгаар 4,0 – 9,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр 3 - 8 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 4 - 10 өдөр хур тунадас орж,10,3 - 51,5 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Эрдэнэмандал суманд 51,5 мм, хамгийн бага тунадас Өгийнуур сумын нутгаар 10,3 мм унасан байна. Олон жилийн дунджаас Өлзийт, Цэцэрлэг, Төвшрүүлэх сумдын нутгаар бага, Тариат, Эрдэнэмандал, Булган, Хайрхан, Хангай, Хотонт, Чулуут, Цахир сумдын нутгаар ахиу, бусад сумдын нутгаар дунджийн орчим хур тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 5 - 17 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал суманд секундэт 17 метр , бусад сумдын нутгаар секундэт 5 -16 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр ихэнх сумдын нутгаар 1 - 9 өдөр ажиглагдсан байна.
Ургамал бүрхүүл:Энэ сарын сүүлийн арав хоногийн мэдээгээр аймгийн бүх сумдын нутгаар ургамлын өндөр 5 -10 см, ургац 0,2 – 4,5 ц/га байлаа. Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Өлзийт сумын нутгийн зүүн, өмнөд хэсгээр, Өгийнуур сумын нутгийн хойд хэсгээр, Хашаат сумын нутгийн хойд, зүүн хэсгээр дунд , бусад сумдын нутгаар хэвийн байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид: Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар 1м2 талбайд 2 - 6 ширхэг бэлчээрийн хортон царцаа ажиглагдсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд хонь ажил явагдаж байна.Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Чулуут, Хангай, Жаргалант, Өлзийт, Хайрхан, ӨндөрУлаан, Өгийнуур, Булган, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар усан хангамж дунд байна.
ЦУОТХ-ийн дарга бөгөөд, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа